Courses Images

Компьютерийн програм хангамж

Хөтөлбөрийн зорилго

“Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, инженерийн мэргэжилтний ерөнхий шаардлага болон ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан,  програм хангамжаар мэргэшсэн, тасралтгүй хөгжих чадвартай, өндөр ёс зүйтэй програм хангамжийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ”.

Зорилт 1: Програм хангамжийн хөтөлбөрөөр орчин үеийн зохион бүтээгч инженерүүдэд тавигдах нийтлэг шаардлагуудыг хангасан техникийн сэтгэлгээний өндөр хөгжилтэй мэргэжилтэн бэлтгэнэ.  (MT болон ЕЕ кодтой хичээлүүдээр зорилт 1-ыг хангана.)

Зорилго 2: Програм хангамжаар мэргэшсэн шинэ технологи, шинэ мэдлэгийг бие даан эзэмших чадвартай байнга хөгжиж байдаг мэргэжилтэн бэлтгэнэ. (SE  кодтой мэргэжлийн хичээлүүдээр эдгээр зорилтыг хангана)

Зорилго 3: Програм хангамжийн хөтөлбөрөөр өндөр ёс зүйтэй, харилцааны чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. (FC  кодтой ерөнхий эрдмийн хичээлүүдээр зорилт 3 хангана.)

Програм хангамж 2018 оны төлөвлөгөө

Програм хангамж 2016 оны төлөвлөгөө

Програм хангамж 2014 оны төлөвлөгөө

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР

Хэрэглэгч буюу захиалагчийн шаардлагад нийцсэн компьютерын болон гар утасны програм, вэб сайт зохиох, чадвартай; мэргэжлийн ёсзүйтэй програм хангамжийн инженерийг бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙР

  • Програм хангамжийн төслийн менежер,
  • Програм хангамжийн системийн дизайнер
  • Програм зохиогч
  • Өгөгдлийн сангийн администратор,
  • Вэб мастер
  • Ухаалаг гар утасны програм зохиогч
  • Системийн шинжээч
  • Сүлжээний администратор зэрэг ажлын байранд ажиллах боломжтой