Courses Images

График дизайн

Мэргэжлийн зориулалт

Компьютер график дизайны хөгжил, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, чиг хандлагыг мэдэрдэг, график дизайны програмыг эзэмшсэн, хэвлэлийн дизайн, хоёр ба гурван хэмжээст дүрслэл, хөдөлгөөнт графикийн онолын мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн төлөвшүүлэхэд чиглэнэ.

Ажлын байр

Мэргэшсэн чиглэлээрээ үйлдвэрлэл, үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, компани, аж  ахуйн нэгж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, телевиз, студи продакшн, сурталчилгааны агентлаг, гэрэл зургийн студид график дизайнер, хэвлэлийн дизайнер, вектор зураач, зураглаач, графикч, 3D модель бүтээгч,аниматор, вэб дизайнераар ажиллахаас гадна бие даан график дизайнер - уран бүтээлчээр ажиллах боломжтой юм.