Courses Images

Үйлдвэрлэлийн дизайн

Мэргэжлийн зориулалт

Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, жижиг эдлэхүүнийг зохион бүтээх техник технологи-урлахуй ухаан-дизайны онол, практикийн мэдлэгтэй, CAD, CAM програм хангамж дээр ажиллах чадвартай бие даан болон багаар ажиллах чадвар бүхий хувийн зохион байгуулалттай бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэнг бэлтгэнэ.

Ажлын байр

Төрийн болон хувийн хэвшлийн жижиг дунд үйлдвэрт бүх төрлийн жижиг эдлэхүүний загвар дизайныг зохион бүтээгч, авто засварын газарт техникч, зураг төслийн компанид зохион бүтээгч-дизайнер, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, бие даан зохион бүтээх товчоо, төсөлт хөтөлбөрийг удирдагчаар ажиллах боломжтой.