Courses Images

Хувцас дизайн

Мэргэжлийн зориулалт

Дэлхийн болон монгол хувцасны чиг хандлага, түүх, өв соёл болон төрөл бүрийн материалын шинж чанарт үндэслэсэн хувцас, шинэ загвар боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх түвшинд эсгүүр, оёдол гүйцэтгэх арга барил, мэдлэг, чадвар, чадамж төлөвшүүлэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хувцасны дизайнер бэлтгэнэ. 

Ажлын байр

Хувцас загварын товчоо, салонд  дизайнер, бүх төрлийн оёдлын үйлдвэр, компани, телевиз шоуны хувцасны загвар зохион бүтээгч, оёдлын технологич, стилист, имиж мэйкер, мэргэжлийн чиглэлийн сэтгүүл, хэвлэлийн газар мэргэжилтэн, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, эсгий эдлэл, эсгий хувцасны дизайнер, хувиараа үйлдвэрлэл явуулах жижиг, дунд бизнес эрхлэх боломжтой.