Courses Images

Эдийн засагч

Олон улсын эдийн засаг мэргэжлийг эзэмшснээр төрийн болон олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад эдийн засагч, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлээрээ багшлах мөн удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.

Бизнесийн байгууллагын эдийн засаг мэргэжлийг эзэмшснээр улсын ба хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засагч, шинжээч, төлөвлөгч, мэргэжлээрээ багшлах болон удирдах албан тушаалд мэргэшсэн чиглэлээр ажиллах боломжтой.

Мэргэжлийн давуу тал

  • Эдийн засгийн мэргэжил эзэмшсэнээр аль ч салбарт ажиллах боломжтой.
  • Сурлага, спорт, урлагийн авъяастнууд суралцдаг бөгөөд сайн, үлгэр жишээч, нийгэм, хүмүүнлэгийн ажилд идэвхитэй оролцогч оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.
  • Англи, Солонгос хэлийг илүү сурах нөхцөл бүрдсэн.
  • Эдийн засгийн болон менежментийн мэргэшсэн эрдэмтэн багш нар ажилладаг.
  • Оюутан солилцооны хөтөлбөрөөр Солонгосын их, дээд сургуульд суралцах, солонгос хэлийг эх оронд нь очиж сурах боломжтой.
  • Эдийн засаг бизнесийн удирдлагын олон улсын чиг хандлагад тохирсон онолын мэдлэгээс гадна бизнесийн байгуулагуудтай гэрээтэй ажиллаж практик дадлага туршлагыг олгодог.
  • Бизнесийн байгууллага болон олон улсын төслийн уралдаанд оролцдог.
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлын чадварыг эзэмшүүлж улсын болон сургуулийн эрдэм шинжилгээний хуралд жил бүр оролцож амжилт үзүүлдэг.
  • Төгсөгчид нь ажлын байраар 80-97 хувь хангагдсан Солонгос болон өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байна.