ОУУБИС-ын Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар БНХАУ-д зохиогдсон "ТАЛ НУТГИЙН СОЁЛ" үзэсгэлэнд оролцоод ирлээ.

2019-03-25 00:00:00

БНХАУ, Монгол 2 улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монголын Урчуудын эвлэл, Далиан хотын урчуудын эвлэл, Zhongshan галерей болон UB ART галерей хамтран 2019.03.14-03.31-ны хооронд БНХАУ-ын Далиан Хотын Zhongshan галерейд зохион байгуулагдаж байна.

Тус үзэсгэлэнд МУЭ-ийн хорооны гишүүн зураач, ОУУБИС-ын Дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатар бүтээлүүдээрээ оролцож 2 орны зураач нартай хамтран туршлага солилцон судалбар аялал хийж монголын дүрслэх урлагийг сурталчилан таниулсан нь хоёр орны соёл, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд МУЭ-ийн дарга Г.Тѳмѳрбаатар, Монгол улсын соёлын элч, продюсер Х.Дамдинсүрэн, Далиан хотын Урчуудын эвлэлийн дарга, Далиан хотын хотын Дүрслэх урлагийн сургуулийн захирал Shi Feng, Хятадын тѳвийн номын зургийн хүрээлэнгийн дэд орлогч, Далиан хотын Урчуудын эвлэлийн дэд дарга, Zhongshan галерейн захирал Cheng En Ping, галерейн дэд захирал Cheng Liang, Хятад Монголын элчин сайдын яамны соёлын зѳвлѳх Wang Da Qi, Далиан хотын соёл хариуцсан дэд орлогч Xing De Shi, Далиан хотын урчуудын эвлэлийн гишүүн, Аж үйлдвэр, бар зургийн судалгааны хүрээлэнгийн дарга Chen Hao нар хүрэлцэн ирж үг хэллээ.